БИДНИЙ ТУХАЙ

Дэлхий дахинд мэдээллийн технологи хурдацтай шинэчлэгдэж байгаатай зэрэгцэн манай улсад сүүлийн үеийн мэдээллийн технологийн дэвшил нэвтэрсээр байна. Үүний жишээ нь үүлэн тооцооллын технологи, түүнд суурилсан үйлчилгээнүүд юм.

Мондэ компани нь 2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. 2014 оноос Монголын интернет хэрэглэгчдийн хэрэглээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар технологийн салбарт шинэ техник технологи нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахыг зорилгоо болгон ажиллаж байна.

Манай сайт нь Монголын сайтын холбооны гишүүн юм.

Мондэ компани нь Монгол улсын интернет хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажиллах системийг хүргэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Мондэ компани нь хэрэглэгчдэд nuudel.mn сайтыг тасралтгүй, найдвартай байдлаар хүргэхэд бэлэн болсон байна. Хэрэглэгч та бүхний байнгын хэрэгцээг найдвартай хангахын тулд НҮҮДЭЛ системийн шинэчлэлт, сайжруулалтыг өдөр бүр, цаг тутамд хийж байх болно.

Та бүхэн бидний алдаа, оноог дэнсэлж хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна.