ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Нүүдэл системд тавтай морил Үйлчилгээний ерөнхий нөхцөл Nuudel.mn (цаашид нүүдэл систем гэх) сайтын хэрэглэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөн НҮҮДЭЛ системээр үйлчлүүлэх үүрэгтэй. Нүүдэл системийн зорилго нь сайт хэрэглэгч нь өөрийн хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээ, компани байгууллагын тухай мэдээллийг бусдад түгээх, дээрх үйлчилгээний талаарх мэдээлэл солилцох, өөрийн бизнес болон уран бүтээлийг бусдад таниулах, мэдээлэл солилцох болон шинэ соргог мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд цаашид хэрэглэгчдийн хүсэл сонирхол, санал хүсэлт, цаг үеийн нөхцөл шаардлагын дагуу бусад олон шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх юм. Та манай үйлчилгээг ашиглахын тулд nuudel.mn бүртгэл үүсгэж хэрэглэгч болсноор илүү олон боломжоор хангагдана.
НЭГ. Ерөнхий зүйл
- Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас НҮҮДЭЛ системийн аюулгүй, найдвартай байдлыг ханган Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах ба, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн контент,компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хөтлөх хэрэглэгчийн харилцааг зохицуулна.
- Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрч, НҮҮДЭЛ системд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
- НҮҮДЭЛ систем нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
- НҮҮДЭЛ систем болон Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.
- НҮҮДЭЛ системтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
ХОЁР. Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага
- Хэрэглэгчийн үүсгэсэн бүхий л мэдээ, сэтгэгдэл, танилцуулга, үйлчилгээ, бүтээгдэхүүн, бичлэг зэргийн хариуцлагыг тухайн хэрэглэгч хүлээнэ. НҮҮДЭЛ систем нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон НҮҮДЭЛ систем сүлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.
- Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах үүрэгтэй .
- Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Nuudel.mn хүлээхгүй.
- Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь НҮҮДЭЛ системийг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
- Зохиогчийн эрх зөрчсөн материал нийтлэхийг хориглоно. Хэрвээ зохиогчийн эрх зөрчсөн материал нийтэлсэн бол НҮҮДЭЛ СИСТЕМ гуравдагч этгээдийн гомдлын дагуу устгах эрхтэй.
- Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг nuudel.mn гаргана.
ГУРАВ. НҮҮДЭЛ системийн эрх, үүрэг
- НҮҮДЭЛ системийн арчилгаа, найдвартай байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
- НҮҮДЭЛ систем нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ.
- Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
- Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хэрэглэгчийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл, урилга авахыг сануулна.
- Үйлчилгээний нөхцөл болон бусад дүрэм журмыг зөрчсөн хууль хяналтын байгууллагын хүсэлтээр, хэрэглэгч өөрийн хүсэлтээр, техникийн доголдол гарсан үед, тодорхойгүй хугацаагаар идэвхгүй байсан зэрэг нөхцөлд танд урьдчилан мэдэгдэлгүйгээр таны хэрэглэгчийн бүртгэлийг шууд устгах эрхтэй.